СӨРӨГ ЦЭНЭГТЭЙ ИОН/NEGATIVE ION БА НЭМЭХ ЦЭНЭГТЭЙ ИОН ГЭЖ ЮУ ВЭ?





Бид бүгд ахлах сургуульд сурч байхдаа химийн хичэээл дээр Сөрөг цэнэгтэй ионыг Анион, эерэг цэнэгтэй ионыг Катион гээд үзэж байсан шүү дээ. Ион - (грек.ion - явж буй), цахилгаан цэнэг агуулж буй нэг эсвэл олон атомт бөөм. Чөлөөт байдлаар плазмын төлөвт оршдог. Хүн болон амьд амьтанд хасах цэнэгтэй ион амин чухал хэрэгцээтэй байдаг. Сөрөг цэнэгтэй Ион нь үнэргүй, өнгөгүй, амтгүй, хүний нүдэнд харагдахгүй боловч хүн болон амьд амьтанд хасах цэнэгтэй ион амин чухал хэрэгцээтэй, үүнгүйгээр оршин тогтнохгүй юм. Гэвч бид үүний талаар хэр их мэдэх билээ? Бороо орсны дараа нар тусахад сайхан үнэр үнэртдэг. Энэ нь газрын хөрснөөс Хасах ион цэнэг ихээр ялгарч, баяжсан хүчилтөрөгч юм.





Бидний амьсгалдаг агаарын молекуулууд (голдуу хүчилтөрөгчийн молекуулууд) + нэмэх, - хасах цэнэгтэй байдаг бөгөөд эдгээрийг Эйрион (Хүчилтөрөгчийн ион гэсэн ч болно) гэдэг. Агаарт Хасах цэнэгтэй Ион буюу Анион их хэмжээгээр үүсэхийг, агаар ионжино, Ионжсон агаар гэдэг. Хасах цэнэгтэй ион нь байгальд ихээр ялгарч байдаг. Ялангуяа ой мод, гол ус, далай гэх мэт газар илүү цэвэр, цэнгэг агаартай байдаг нь агаар дахь хүчилтөрөгчийг ХАСАХ ИОН ЦЭНЭГ баяжуулж байдагтай холбоотой. Иймээс ХАСАХ ЦЭНЭГТЭЙ ИОНЫГ АГААРЫН ВИТАМИН ГЭЖ НЭРЛЭДЭГ.





Байгаль дэлхий ч мөн адил өөрийгөө олон хүчин зүйлийн ачаар ионжуулдаг. Жишээ нь: Далайн түрлэгийн үед далайн ус эрэг мөргөж цацрахад усны жижиг дуслууд хасах цэнэгээр цэнэглээд ууршиж алга болохдоо цэнэгээ агаарт өгснөөр агаар ихээхэн ионждог. Хүрхрээний ойролцоох агаар ч мөн адил хүчилтөрөгчийн ионы агууламж өндөртөй маш сайн агаартай орчин. Аянга цахихад мөн л их хэмжээний хасах цэнэгтэй ионууд үүсэж агаар цэвэршдэг гэж үздэг. Та анзаарсан бол уул талд амьсгалхад хичнээн таатай байдаг билээ. Агаарт сарниж амжаагүй нарны хэт ягаан туяаны хүчтэй хуйлрал нь мөн л агаарыг идэвхтэй ионжуулдаг байна. Бид гэртээ ч тодорхой хэмжээнд Сөрөг ионоор өөрсдийгөө ионжуулж байдаг. Жишээ нь бид шүршүүрт орсны дараа сайхан сэргэдэг. Энэ нь мөн л Сөрөг цэнэгтэй Ион үүсч таны эд эсийг сэргээдэгтэй холбоотой.





Харин нэмэх цэнэгтэй ион (катион) нь хүний биед таагүй нөлөө үзүүлдэг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон билээ (та бидний өдөр тутмын хэрэглээ болсон телевизор, гар утас, компьютерийн дэлгэц, wireless долгион зэрэг нь катион ялгаруулдаг). Ионжоогүй агаар нь үхмэл агаар гэсэнтэй нэгэн адил. Бид амьсгалаараа гадагшаа нэмэх цэнэгтэй ионууд ялгаруулдаг тул хүн олноороо цугласан газар амьсгалахад ямар хэцүү байдаг билээ.

Гадаа гудамжинд цэвэр агаар дахь хасах цэнэгтэй ионуудын (анион) нягтрал 200-10000 ион/куб.см байдаг бол өрөө тасалгаанд 20-80 ион/куб.см байдаг байна. Хүний бие эрүүл байхад орчины агаарт багадаа 500-аас дээш Сөрөг Ион/куб,см хэрэгтэй. Хүний биед үүсдэг бүх л өвчлөл, хорт хавдарын эх үүсвэр нь удаан хугацаандаа эсийн түвшинд хүчилтөрөгчийн дутагдлаас болж үүсдгийг эрдэмтэд эрт олж тогтоосон. Бид үүнийг ихэвчлэн огт анзаардаггүй, мэддэггүй. Өндөр хөгжилтөй орнуудын эмнэлэгт өвчтөний өрөөнд ихэвчлэн Хасах цэнэгтэй ион ялгаруулдаг аппарат тавьсан байдаг нь өвчтөнийг амьсгалын замаар эсийн түвшинд хүчилтөрөгчөөр хангаж эмийн бус аргаар эсийг өөрөө өөрөөр нь эдгээх маш сайн арга юм. Бид сурч, боловсрох, ажил, амьдрал гээд амьдралынхаа 90% - ийг дотор орчинд өнгөрүүлдэг байна. Үргэлж ой мод, хүрхрээ, далайн эрэг дээр байх боломжгүй шүү дээ. Тиймээс бид мэдэх, мэдэхгүйгүйгээсээ болж чанаргүй, хямд, хүний эрүүл мэндэд сөрөг үр дагвартай бараа бүтээгдэхүүн авахаас татгалзаж, шинэжлэх ухаанчаар эрүүл орчинг өөрсддөө болон гэр бүл, эргэн тойрхныхондоо бий болгох нь чухал юм.



ХОЛБОО БАРИХ